IMG-LOGO

Шүүхийн тусгай архив


Шүүхийн тусгай архив

1

Шийнэнгийн Отгонцэцэг

Шүүхийн тусгай архивын дарга

[email protected]

77104949 (2)

2

Чулуунбатын Оюун

Сан хөмрөгийн эрхлэгч

[email protected]

3

Энхбатын Ариунжаргал

Сан хөмрөгийн эрхлэгч

[email protected]

4

Энхболдын Ууганзаяа

Шүүхийн архив, албан хэрэг хариуцсан мэргэжилтэн

[email protected]

5

Төмөрдоржийн Өлзийсүрэн

Лавлагаа, тодорхойлолт хариуцсан судлаач-архивч

[email protected]n

6

Гансүхийн Оюун-Эрдэнэ

Арга зүй хариусан судлаач-архивч

[email protected]

7

Оюунгэрэлийн Батцэцэг

Мэдээлэл, лавлагаа хариуцсан судлаач-архивч

[email protected]

8

Эрдэнэбаярын Батзориг

Цахим архив хариуцсан мэргэжилтэн

[email protected]

 

Шүүхийн тусгай архив нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.1,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн тусгай архивын дүрэм”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдэд төрийн архивын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Төрийн архивын үндсэн чиг үүрэг нь:

  • архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулах;
  • архивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам, стандартын дагуу хадгалж, хамгаалах;
  • архивын баримтын тоо бүртгэл хөтлөх;
  • архивын баримтад нягтлан шалгалт хийх;
  • хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг нээн харуулсан архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;
  • архивын баримтын тоо бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • архивын хөмрөгийн баримтад тооллого явуулах;
  • архивын хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх;
  • байгууллага, иргэний хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох зэрэг архивын үйлчилгээ үзүүлэх;
  • архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх;
  • хосгүй үнэт, нэн үнэт баримтыг хамгаалалтын хуулбар хувьтай болгох, баримтын эх хувийн ашиглалтыг хязгаарлах;
  • архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах арга хэмжээг авах;
  • төрийн өмчийн бус хосгүй үнэт, нэн үнэт архивын баримтыг хадгалах, хамгаалах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
  • архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;
  • салбар архивын болон хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах болно.

Тус архив нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn системээр болон [email protected] цахим хаягаар хүсэлт хүлээн авч, мөн биечлэн хандсан иргэд, хуулийн этгээдэд дараах архивын үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх тодорхойлолт олгох /тендерт оролцох, иргэн харьяатаас гарах, төрийн байгууллагад ажилд орох болон бусад/
  • Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх талаар лавлагаа гаргах,
  • Шүүн таслах ажиллагаанд шаардлагатай архивын үйлчилгээ үзүүлэх
  • Иргэний болон захиргааны хавтаст хэрэгтэй танилцуулах,
  • “Ойрхон архив” үйлчилгээ,
  • Хэргийн материалаас шүүхээс гарсан эрх зүйн акт, бусад баримтыг хуулбарлан олгох

Шүүхийн тусгай архиваас үйлчилгээ авахад бүрдүүлэх материал:

  • Цахим тендерт оролцох бол Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим сайтаар хүсэлтээ илгээнэ.  Илгээх заавартай энд дарж танилцана уу.
  • Цаасан хэлбэрээр тодорхойлолт авахад:
  1. Хуулийн этгээд:
    • Шүүхийн тусгай архивд бичгээр гаргасан хүсэлт /Авах үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхой бичих/,
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Үйлчилгээний хураамж төлсөн баримтын эх хувь /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сан 100900005001 тоот дансанд 10000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг төлнө./
  2. Иргэн:
    • Шүүхийн тусгай архивд бичгээр гаргасан хүсэлт /Авах үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхой бичих/,
    • Иргэний үнэмлэхийн хуулбар, түүнтэй адилтгах бичиг баримт
    • Үйлчилгээний хураамж төлсөн баримтын эх хувь /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сангийн 100900005001 тоот дансанд 10000 төгрөг/-ийг тус тус бүрдүүлэн өөрийн биеэр ирж хүсэлтээ өгөх эсвэл  [email protected] цахим хаягаар илгээнэ.

 

/Хүлээн авагчийн итгэмжлэл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалтын хуулбарыг материалд хавсаргана./

 

Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх талаар лавлагаа авахад:

  • Шүүхийн тусгай архивд бичгээр гаргасан хүсэлт
  • Лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалт /Хэргийн оролцогч, тухайн хэрэгт өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон этгээд/
  • Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримт /тушаасан баримтын эх хувь  /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сан 100900005001 тоот дансанд тушаана./

Шүүхийн тусгай архивын хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Бага тойруу 31, “Түшээ” дээд сургуулийн байрны 4 дүгээр давхарт

Утас:77104949 (2)