Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Нийт онооны дарааллаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.4.2 ба 34.4.3-т заасан нэр дэвшигчид хамгийн өндөр оноогоор эрэмбэлэгдвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 31.4.1-д заасан шүүгч байна” гэж заасныг үндэслэн тухайн нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноотой зөвхөн 1 нэр дэвшигчийг томилуулахаар өргөн мэдүүлнэ.
Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:
Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:
Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол:
Бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол:
Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд 2 хэлбэрээр буюу цаасаар болон цахимаар ирүүлнэ. Цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:
Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:
Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг биедээ авч ирэхийг анхаарна уу.
Холбоо барих утас: 70008041