IMG-LOGO
 2022-03-04

Сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

     Иймд тус шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд selgen@judcouncil.mn цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд               ирүүлнэ үү.

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

4

                                                    Нийт

4

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

                                                                                                                                          

  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛанд ш