IMG-LOGO
 2022-11-23

Сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

     Тус  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд selgen@judcouncil.mn цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

                                                                                         

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

2

                                                    Нийт

2

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба